Monday, June 8, 2015

Хүн төрөлхтний хамгийн том ололт дэвшилүүдийн нэг бол интернэт сүлжээ юм. ICT-ийг өдөр тутмын ажил, хэрэгцээ сонирхолдоо бид байнга ашиглаж байна.
Тиймээс хичээлийг танхимын сургалтаар бус оюутнуудын сонирхол дээр тулгуурлан мэдээлэл технологийг ашиглан хэзээ ч хаана ч сурах боломжийг бүрдүүлэх боломж бидэнд байна. Сонирхолтой зүйл дээрээ бид илүү бүтээлч, илүү ач холбогдолтой, үр ашигтайгаар суралцаж чаддаг.
Англи хэлний сургалтанд хэрхэн блогийг ашиглах боломжтой вэ гэвэл:

  • Суралцагчдын сонирхолтой сэдвээр онлайн мэтгэлцээн зохион байгуулах
  • Бичих чадварыг сайжруулах /эргэцүүлэл, эссэ/ ажлуудыг өгөх
  • Сонирхолтой бичлэг байршуулж, түүн дээр харилцан яриа зохиолгох
  • Унших чадварыг хөгжүүлэхийн тулд сонирхолтой, ойлгоход боломжийн эхийг нийтлэх г.м илүү өргөжүүлэх боломжтой юм.

Анхны сэтгэгдэл

2015.06.09-ны өдөр Гадаад хэлний цахим сургалтын арга хичээлээрээ дамжуулан өөрийн блог хуудсыг нээлээ.

Энэхүү блогоороо дамжуулан хичээлтэй холбоотой мэдээллийг багш, ангийн оюутнуудтайгаа хуваалцах болно. Блог хуудсаа цааш нь улам өргөжүүлж идэвхитэй ашиглах болно.