Monday, June 8, 2015

Хүн төрөлхтний хамгийн том ололт дэвшилүүдийн нэг бол интернэт сүлжээ юм. ICT-ийг өдөр тутмын ажил, хэрэгцээ сонирхолдоо бид байнга ашиглаж байна.
Тиймээс хичээлийг танхимын сургалтаар бус оюутнуудын сонирхол дээр тулгуурлан мэдээлэл технологийг ашиглан хэзээ ч хаана ч сурах боломжийг бүрдүүлэх боломж бидэнд байна. Сонирхолтой зүйл дээрээ бид илүү бүтээлч, илүү ач холбогдолтой, үр ашигтайгаар суралцаж чаддаг.
Англи хэлний сургалтанд хэрхэн блогийг ашиглах боломжтой вэ гэвэл:

  • Суралцагчдын сонирхолтой сэдвээр онлайн мэтгэлцээн зохион байгуулах
  • Бичих чадварыг сайжруулах /эргэцүүлэл, эссэ/ ажлуудыг өгөх
  • Сонирхолтой бичлэг байршуулж, түүн дээр харилцан яриа зохиолгох
  • Унших чадварыг хөгжүүлэхийн тулд сонирхолтой, ойлгоход боломжийн эхийг нийтлэх г.м илүү өргөжүүлэх боломжтой юм.

No comments:

Post a Comment