Тиймээс хичээлийг танхимын сургалтаар бус оюутнуудын сонирхол дээр тулгуурлан мэдээлэл технологийг ашиглан хэзээ ч хаана ч сурах боломжийг бүрдүүлэх боломж бидэнд байна. Сонирхолтой зүйл дээрээ бид илүү бүтээлч, илүү ач холбогдолтой, үр ашигтайгаар суралцаж чаддаг.
Англи хэлний сургалтанд хэрхэн блогийг ашиглах боломжтой вэ гэвэл:
- Суралцагчдын сонирхолтой сэдвээр онлайн мэтгэлцээн зохион байгуулах
- Бичих чадварыг сайжруулах /эргэцүүлэл, эссэ/ ажлуудыг өгөх
- Сонирхолтой бичлэг байршуулж, түүн дээр харилцан яриа зохиолгох
- Унших чадварыг хөгжүүлэхийн тулд сонирхолтой, ойлгоход боломжийн эхийг нийтлэх г.м илүү өргөжүүлэх боломжтой юм.